Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 14:23 - Ариун Библи 2013

23 ЭЗЭН Бурханаасаа бүхий л өдрүүдэд айн эмээхэд суралцахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, нэрээ тавихаар Түүний сонгож авсан газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, үхэр, бог мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 ЭЗЭН Бурханаасаа үргэлж айн эмээхийг сурахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, ЭЗЭН нэрээ тавихаар сонгож авсан тэр газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 14:23
12 Mawu Ofanana  

ЭЗЭНээс эмээхүй нь Мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.


ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг.


Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун.


Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь Түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно.


Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.


Зуурсан эхний гурилаасаа та нар хандив болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн хандив болгон өргө.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Харин танай аль нэг овгийн дотроос ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа тахиж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлдэх ёстой.


Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байх үед ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa