Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 13:8 - Ариун Библи 2013

8 чи түүнтэй бүү санаа нэгд, түүнийг бүү дага, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 чи түүнийг бүү дага, бүү сонс, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 13:8
13 Mawu Ofanana  

Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.


Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь,


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чи бүх бузар шүтээн, бүх жигшүүрээрээ ариун газрыг минь бузарласан учир Би чамайг доош унагах бөгөөд Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.


харин чиний эргэн тойрны, хол ойрын, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдыг яривал


Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, эцэг өвгөдийн чинь айдаггүй байсан бурхад.


Бурхан ЭЗЭНээс чинь чамд тушаах бүх ард түмнийг чи устгах ёстой. Чамд урхи болох тул чи тэднийг бүү өрөвд бас тэдний бурхдад бүү зарагд.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй.


Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.


Дараа нь Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсээр, Баалууд ба Ашторэт, Арамын бурхад, Сидоны бурхад, Моабын бурхад, Аммоны хөвгүүдийн бурхад, филистчүүдийн бурхдад үйлчлэв. Ийнхүү тэд ЭЗЭНийг хаяж, Түүнд эс үйлчлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa