Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 12:7 - Ариун Библи 2013

7 Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 12:7
25 Mawu Ofanana  

тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ.


Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн.


Түүгээр ч үл барам хүн идэж, ууж, эрхэлж буй бүхий л зүтгэлдээ сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу.


Харин миний харсан сайн зүйл гэвэл идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ түүний хувь хишиг аж.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд ариун болно. Орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


Харин хураагчид нь түүнийг идэж, ЭЗЭНийг магтана. Цуглуулагчид нь түүнийг ариун газрын минь Хашаан дотор ууна.”


Ноёны хувьд, тэр ЭЗЭНий өмнө талх идэхийн тулд ноён шиг тэнд суух болой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон бас түүгээр гарч явах ёстой гэв.


Нүдний маань өмнө хоол хүнс тасарч, Бурханы маань өргөөнөөс Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй.


Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчир, навчит модны салаа, голын бургасыг авч, долоо хоногоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө баясан цэнгэгтун.


Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй.


Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон,


Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт Бурхан ЭЗЭНийхээ өмнө хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, хотынхоо левичүүдийн хамт үүнийг идэж, гарынхаа ажил үйл бүрийн төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.


Өнөөдөр энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв зүйтэй гэснээ хийж байгаа шиг та нар үйлдэж болохгүй.


ЭЗЭН Бурханаасаа бүхий л өдрүүдэд айн эмээхэд суралцахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, нэрээ тавихаар Түүний сонгож авсан газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, үхэр, бог мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой.


Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ, үхэр, хонь, дарс, сархад юмуу аль сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж ав! Чи болон танай гэр бүлийнхэн тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясагтун!


Чи болон гэрийнхэн чинь ЭЗЭНий сонгож авах газарт жилээс жилд ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ идэх ёстой.


ЭЗЭН Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд мөн чиний дунд байгаа ирмэл хүмүүс баярлах ёстой.


Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ.


Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa