Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 12:21 - Ариун Библи 2013

21 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн үхэр, бог мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 12:21
13 Mawu Ofanana  

Соломоны хүү Рехобоам Иудагийн хаан байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.


Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин ноёрхжээ. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх аммон эмэгтэй Наама байжээ.


Үүнийг өөрчлөх гэж гараа сунгасан эсвэл Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах гэсэн аливаа хаан эсвэл ард түмнийг Өөрийнхөө нэрийг тэнд тогтоосон Бурхан өөрөө устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг хичээж ёсчлон гүйцэтгэсүгэй!”


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Гэвч ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи хүссэн үедээ өөрийнхөө хотод нядалж, мах идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч гөрөөс, бугын мах иддэг шиг түүнээс идэж болно.


ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг сэтгэлдээ хүсэж, “Би мах идье” гэж хэлэхдээ сэтгэлийнхээ хүссэн зоргоор мах идэж болно.


Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан эсвэл цэвэр хүний аль нь ч түүнээс идэж болно.


Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг леви, та нарын дунд байгаа ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.


Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт чи Египетээс гарч явсан тэр цагт буюу үдшээр, нар шингэх үед Алгасалын тахилыг өргө.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa