Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 12:2 - Ариун Библи 2013

2 Та нарын байлдан эзлэх тэдгээр үндэстнүүдийн бурхдадаа зарагддаг байсан өндөр уул, дов толгод, аливаа саглагар модон доорх бүх л газруудыг нь бүрмөсөн устга.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Та нарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 12:2
22 Mawu Ofanana  

Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.


Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Иехоиада, ЭЗЭНий өргөөг хариуцах түшмэдийг томилов.


Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил тахив.


Сидончуудын бузар болох Ашторэт, Моабын бузар болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломон, Иерусалимын зүүнтээд Мөхлийн уулын өмнө талд босгосон мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал.


Хэрэв та нар надад “Бид Бурхан ЭЗЭНдээ найддаг” гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн “Та нар энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?


Тэд хүүхдүүдээ дурсан санахдаа Өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх тахилын ширээнүүдээ, Ашерагийн модон шонгоо мөн дурсан санадаг.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.


Тэд уулсын оргил дээр тахил өргөн, Толгод дээр, сүүдэр нь тааламжтай тул Царс, улиас, теребинт моддын доор Утлага уугиулж байна. Тиймээс та нарын охид биеэ үнэлж, Бэрүүд чинь садарлаж байна.


Дараа өдөр нь Балак, Балаамыг авч Баалын мөргөлийн өндөрлөгүүдэд аваачжээ. Тэр тэндээс өнөөх ард түмний нэг хэсгийг харав.


Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.


Харин та нар энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвдэн нураа” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa