Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 12:1 - Ариун Библи 2013

1 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Дэлхий дээр та нар амьдран суух хугацаандаа өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭН чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт даган биелүүлэх ёстой зарлиг, хууль тогтоол энэ байна.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 12:1
16 Mawu Ofanana  

Ингэснээр эцэг өвгөдөд маань Таны өгсөн энэ газарт амьдрах бүх хугацаандаа тэд Танаас эмээх болой.


Газар дэлхий дээр хүн хүнд үүрэгт хүчлэгдэж, Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?


Би амьддаа ЭЗЭНд дуулна. Би байх зуураа Бурханаа магтана.


Зарлигуудыг тань сахих Замууд минь бат тогтог!


Амьддаа ЭЗЭНийг би магтана. Байх зуураа Бурхандаа магтан дуулна.


Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд.


Өнөөдөр та нарт миний тавьж байгаа бүх зарлиг, шийдвэрийг ёсчлон дагагтун!


Чи нутагтаа амьдран суух өдрүүдийн туршид левичүүдийг орхихоос болгоомжил.


Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан гаталцгаа.


Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


Израилийн хөвгүүд Египетээс гарах үед Мосегийн тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд эдгээр болой.


Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ.


Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa