7 Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ агуу үйлс бүхнийг нүдээрээ үзсэн билээ.
7 Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ.
ЭЗЭНий хүчит үйлсийн тухай Хэн өгүүлж чадах вэ? Түүний бүх магтаалыг Хэн тунхаглаж чадах вэ?
Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой.
Хүчит үйлсийнх нь төлөө Түүнийг магтагтун! Эрхэм аугаагийнх нь дагуу Түүнийг магтагтун!
Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, майхан, араас нь дагасан амьд биет бүхнийг залгисныг хараагүй.
Тиймээс өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг минь дагаж мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.
Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.
Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Египетийн нутагт Фараонд болон түүний бүх албат нар, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.
Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу үйлдсэнийг та нар нүдээрээ үзсэн. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан хүн бүрийг устгасан билээ.
ЭЗЭН энэ гэрээгээ бидний эцэг өвгөдтэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ.
Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ.
Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд Израиль ЭЗЭНд үйлчилсэн ба Иошуагаас хойш амьд байж, Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан ахмадуудын бүх өдрүүдэд ч тэд ЭЗЭНд бас үйлчилсэн юм.