32 Өнөөдөр та нарт миний тавьж байгаа бүх зарлиг, шийдвэрийг ёсчлон дагагтун!
32 Миний өнөөдөр та нарын өмнө таниулж байгаа бүх зарлиг, хууль тогтоолыг та нар ёсчлон дага.
Таны бүх тушаалыг анхаарч явахад Ичгүүр надад эс ирнэ.
та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.
Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.
ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд та нар Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин тэндээ оршин суух болно.
Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.
Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.
Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй
Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!
Та нарын хүрч очоод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би ЭЗЭН Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг, шийдвэрүүдийг сургасан билээ.
Өнөөдөр миний чамд тушааж буй тушаал, зарлиг, шийдвэрүүдийг нь сахилгүй өөрийн Бурхан ЭЗЭНийг умартахаас болгоомжил.