Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 11:13 - Ариун Библи 2013

13 Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсон, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчилвэл

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсож, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ зарагдвал

Onani mutuwo Koperani




Дэд хууль 11:13
16 Mawu Ofanana  

Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.


Түүний гэрчлэлүүдийг сахин Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад Юутай ерөөлтэй вэ!


Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв Амралтын өдөр энэ хотын гулдан хаалгаар ямар ч ачаа зөөж оруулалгүй харин энэ өдөр ямар ч ажил хийлгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсох юм бол


Би тэднийг болоод толгодын минь эргэн тойрны газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр нь ерөөлийн бороо болох билээ.


Хэрэв та нар зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахин эдгээрийг биелүүлэх аваас


Би та нарт бороо хурыг цагт нь өгөх бөгөөд газар үр шимээ, талын модод жимсээ гаргана.


Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг


Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь.


Хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг та нар сахин үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зуурсаар байвал


Тиймээс өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг минь дагаж мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.


Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигуудыг та нар сахисан шиг сахь.


Хэрэв та нар энэ бүх хууль цаазыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ Бурхан ЭЗЭН чинь сахиж, чамд хайр энэрэлээ хүртээх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa