19 Та нар Египет нутагт ирмэл хүн байсан. Тиймээс ирмэл хүнийг хайрла.
19 Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла.
Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан.
Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дотор чинь суугч ирмэл хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно.
Ирмэл хүний амьдарч буй овог дотор, та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу? гээд,
Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.
Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан.
Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.