37 ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй.
Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.
ЭЗЭН, Мосед —Нуны хүү Иошуаг ав, түүний дотор сүнс бий. Түүний дээр гараа тавигтун.
Писгагийн оройд гарч, баруун, зүүн, хойш урагш харцаа өргөн нүдээрээ ширт! Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.
Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм.
Тэрээр тэдэнд —Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.
Тиймээс чи тэр газрыг алсаас харж болно. Харин чи тийшээ Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газарт орж болохгүй гэж айлдав.
ЭЗЭН, түүнд —“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав.
ЭЗЭН та нараас болж надад хилэгнэж, намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.
Би энэ газарт үхнэ. Би Иорданыг гатлахгүй. Харин та нар гаталж, тэр сайхан газрыг эзэмших болно.