29 Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай!
29 Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай.
Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм.
Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.
Тэд бүгд Иерусалимын эсрэг байлдахаар ирж, тэнд үймээн гаргахаар хамтдаа хуйвалдлаа.
Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.
Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн.
Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.
Чи дайсантайгаа тулалдахаар гараад, морьд, тэрэгт цэрэг, өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.
Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!
Гэвч чи тэднээс бүү ай! Бурхан ЭЗЭН чинь Фараонд бас бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.