Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 1:28 - Ариун Библи 2013

28 Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэцгээсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

28 Бид хаашаа явцгаах вэ? Ах дүү нар маань «Хүмүүс нь биднээс аварга том, өндөр, хотууд нь маш том, тэнгэр тулсан хэрэмтэй. Түүнээс гадна, бид тэнд анакчуудын хөвгүүдийг харсан» гэж хэлэн бидний зүрхийг мохоосон” гэсэн.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 1:28
20 Mawu Ofanana  

Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


Едомын тэргүүлэгчид түгшиж Моабын удирдагчдыг дагжил нөмөрч Канааны суугч бүгд мохож байна.


Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.


Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.


Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай!


(Эрт урьд тэнд емчүүд амьдарч байсан бөгөөд аварга, өнөр өтгөн, анакчууд шиг өндөр байсан тул


Харин идэж болох жимстэй мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийж, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ.


үргэлжлүүлэн түшмэд ард олонтой ярьж тэдэнд “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр өөрийнхөө зүрх шиг, ах дүү нараа зүрх алдуулах вий” гэж хэлнэ.


“Энэ үндэстнүүд надаас илүү олон. Би тэднийг яаж зайлуулж чадах вэ?” гэж чи зүрхэндээ хэлж магадгүй.


Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч анак үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.


Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан.


Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман, Талмаи нарыг хөөн гаргав.


Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.


Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж. Түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ.


Тэгээд Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг дайрлаа. (Хеброныг урьд нь Кириат-арба гэж нэрлэдэг байв.) Тэд Шешаи, Ахиман, Талмаи нарыг цохив.


Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд тэрээр Анакийн гурван хөвгүүнийг тэндээс хөөж зайлуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa