2 Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг.
2 Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэгэн хоног явдаг.
Иаков, Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа элч нарыг өмнөө илгээгээд,
Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ.
Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.
Та нар дээж үр жимсний идээн өргөлийг ЭЗЭНд өргөх аваас гал дээр хуурсан шинэ тариан түрүү, үйрүүлсэн шинэ үрийг үр жимсний идээн өргөлдөө өргө.
Мосе, Аарон нар уулзалтын майханд ороод, дараа нь гарч ирэн ард олныг ерөөлөө. Тэгэхэд ЭЗЭНий алдар хамаг ард олонд үзэгдэж,
Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.
Би уг нутгийг харуулахаар танай эцгүүдийг Кадеш-барнеагаас илгээхэд тэд үүнтэй адил зүйлийг хийсэн юм.
ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.
Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон.
Тэгэхэд бид буцаж, надад ЭЗЭНий айлдсан ёсоор Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл газар уруу хөдөлж, Сеир уулыг олон хоног тойрон явцгаасан.
Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай!
Бид Сеирт нутаглан суудаг өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийг орхин гараад, Арабаг дайрч Елат, Езион-геберийг өнгөрөөд, тэндээсээ эргэж, Моабын цөлийн замаар явцгаалаа.
ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй.
Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд —Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ.