Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 1:15 - Ариун Библи 2013

15 Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Танай овгуудын тэргүүлэгчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, даамлуудыг томилсон.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 1:15
12 Mawu Ofanana  

Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь.


Дараа нь Тэр, Мосед —Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.


Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой.


Дайны талбараас ирсэн дайчдын захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.


Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь


“Таны хэлсэн ёсоор хийх нь зөв” гэж та нар надад хариулсан.


Би тэр үед шүүгчдэд чинь тушааж “Та нар ах дүүсийнхээ хоорондох хэргийг сонсоод, нутгийн ах дүүс ч бай, ирмэл хүн ч бай, хүмүүсийн хоорондох хэргийг зөв шүү.


Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой.


Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир.


Саул тойрон зогсож байсан зарц нартаа —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгат, зуутын дарга болгон томилох уу?


Хаан өөртөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, газраа хагалуулан ургацаа хураалгаж, дайны зэр зэвсэг болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa