Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 9:16 - Ариун Библи 2013

16 Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.

Onani mutuwo Koperani




Даниел 9:16
33 Mawu Ofanana  

Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад, Канаанчууд болох хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газруудыг Түүнд ба түүний үр удамд өгөхөөр Гэрээг Та байгуулсан билээ. Энэ амлалтаа биелүүлсэн нь Та билээ. Зөвт Нэгэн минь


Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсож, Гуйлтад минь чих тавиач. Итгэмж болон зөвт байдал дотроо надад хариулаач!


ЭЗЭН, Таны дотор би хоргодсон Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач, Зөв шударгаараа намайг авраач!


Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхийн мөнхөд магтагдтугай! Амен, амен


Зөв шударгаараа намайг авран суллаач, Сонор юугаа над уруу хандуулан Намайг авраач!


Бид хөршүүддээ шившиг, Эргэн тойронд байгсдадаа доог тохуу болсон.


Аяа бидний авралын Бурхан, Биднийг сэргээж, бидэнд хандсан хилэнгээ зогсоогооч.


Өө ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн Алхам бүрийг доромжилсон.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно.


Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна.


Учир нь Израилийн хөвгүүдийн болон Иудагийн хүмүүсийн бүх нүглээс энэ нь болсон бөгөөд Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчид үүнийг үйлдсэн юм.


Чи урсгасан цусаараа яллагдаж, үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарлав. Чи өдрүүдээ ойртуулж, жилүүддээ хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд тохуурхуулж, хамаг газарт шоолуулах болно.


Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй, төгсгөл нь ирнэ.


Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилийнхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНдээ гуйлтаа өргөх зуур,


Тэгэхэд та нар Намайг Ариун уул Сиондоо оршигч, Бурхан ЭЗЭН чинь мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим ариун болж, Харийнхан хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.


Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa