Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 5:7 - Ариун Библи 2013

7 Хаан зурхайчид, халдеичууд, төлгөчдийг авчруулахаар чанга хашхирав. Хаан, Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.

Onani mutuwo Koperani




Даниел 5:7
28 Mawu Ofanana  

Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.


Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.


Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас илбээрээ нэгэн адил үйлдэв.


Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ, хүзүүний чинь чимэг зүүлт.


Унжлага зүүлтэт хацар Уран сондорт хүзүү чинь жавхаалаг.


Чи олон зөвлөгөөнөөсөө болж туйлджээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, Шинэ сараар мэргэлэгчид одоо босож, Чам дээр ирэх юмнаас чамайг авраг.


Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг, Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би чамайг гоёлоор гоёхдоо гарт чинь бугуйвч хийж, хүзүүнд чинь зүүлт зүүлгэж


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв.


Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.


Даниел хааны өмнө хариулан —Хааны шаардсан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлгөч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.


Хаан, Даниелыг дэвшүүлэн түүнд олон том бэлгийг өгөөд, Вавилоны хамаг мужийг түүгээр захируулж, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн захирагч болгов.


Харин та нар зүүд болон түүний тайллыг хэлбэл надаас бэлэг, шагнал ба үлэмж хүндэтгэл хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.


Тэрээр чангаар хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, Үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, Шувуудыг мөчрөөс нь үргээ.


Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Эцгийн тань өдрүүдэд тэр хүнд саруул ухаан, оюун билиг ба бурхдын мэргэн ухаантай адил мэргэн ухаан байгаа нь олдсон. Небухаднезар хаан, хаан эцэг тань зурхайч, илбэчин, халдеи ба төлгөч нарын ахлагчаар томилж байсан,


Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэн хүн, зурхайч миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж эс чадав.


Харин чи тайллыг өгч, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлж чадвал чамд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд чинь алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.


Тэгээд Белшазар тушаал буулган Даниелд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэсэн бөгөөд түүнийг хаанчлалын гурав дахь эрх дархтан болсныг тунхаглав.


Учир нь би таныг үлэмж ихээр хүндэтгэж, надад хэлсэн болгоныг тань хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.


Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.


Иймээс өөрийн газар уруугаа зугтагтун. Би чамайг үлэмж ихээр хүндэтгэхээр зэхэж байсан. Гэтэл харагтун, ЭЗЭН чамайг хүндлэлээс буцаан татав гэв.


Израилийн эрчүүд —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa