Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 5:6 - Ариун Библи 2013

6 Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.

Onani mutuwo Koperani




Даниел 5:6
21 Mawu Ofanana  

Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.


Харж чадахгүйн тулд Тэдний нүд харанхуйлаг. Ууц нуруу нь үргэлж Дагжин чичрэг.


Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн!


Дотроос нь хэн ч ядарч бүдрэхгүй, Нэг ч хүн дугхийхгүй, унтахгүй. Бүсэлхий дэх бүснүүд нь ч тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс тасрахгүй.


Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.


Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.


Хамаг гар суларч, хамаг өвдөг ус мэт болно.


Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.


Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав.


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.


Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Бичиж байгаа гарын арыг хаан харав.


Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.


Сүйрэл, хоосрол бас хоосрол! Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж Бүх нүүр зэвхий цайжээ.


Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa