Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 5:21 - Ариун Библи 2013

21 Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Тэрээр бас хүмүүсээс хөөгдөж, зүрх сэтгэл нь хээрийн араатных шиг болж, амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт болов. Тэрээр үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон бөгөөд Хамгийн Дээд Бурхан хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ л түүнийг захируулдгийг мэдтэлээ ингэж амьдарсан.

Onani mutuwo Koperani




Даниел 5:21
15 Mawu Ofanana  

Хэн хуланг сул чөлөөтэй явуулдаг вэ? Хэн хулангийн чөдрийг тайлдаг вэ?


Би бол ЭЗЭН гэдгийг хээрийн бүх мод мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. ЭЗЭН Би айлдав. Би үүнийгээ гүйцэлдүүлнэ.


Тэрээр чангаар хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, Үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, Шувуудыг мөчрөөс нь үргээ.


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн.


Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө.


Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн тушаал өгөгдсөнөөр, Тэнгэр захирдаг гэдгийг ухаарсны дараа хаанчлал тань үлдэж тогтох юм.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa