Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 5:16 - Ариун Библи 2013

16 Харин чи тайллыг өгч, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлж чадвал чамд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд чинь алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Харин чи утгыг тайлбарлаж, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, түүний утгыг нь надад мэдүүлж чадвал, чамд нил ягаан өнгийн дээл өмсгөж, чиний хүзүүнд алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.

Onani mutuwo Koperani




Даниел 5:16
9 Mawu Ofanana  

тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.


Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв.


өөрийн тамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүв.


Хаан, Даниелыг дэвшүүлэн түүнд олон том бэлгийг өгөөд, Вавилоны хамаг мужийг түүгээр захируулж, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн захирагч болгов.


Харин та нар зүүд болон түүний тайллыг хэлбэл надаас бэлэг, шагнал ба үлэмж хүндэтгэл хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.


Тэгээд Белшазар тушаал буулган Даниелд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэсэн бөгөөд түүнийг хаанчлалын гурав дахь эрх дархтан болсныг тунхаглав.


Хаан зурхайчид, халдеичууд, төлгөчдийг авчруулахаар чанга хашхирав. Хаан, Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.


Мөн Даниелийг оролцуулаад тэдний дээр гурван сайдыг томилжээ. Хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа.


Элч нарын гар тавилтаар Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa