Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 5:12 - Ариун Библи 2013

12 хаанаас Белтешазар гэдэг нэр хайрлагдсан тэр Даниелд ер бусын сүнс, мэдлэг, оюун билиг мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх зэрэг нь өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр тайллыг тайлбарлаж өгнө гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв.

Onani mutuwo Koperani




Даниел 5:12
16 Mawu Ofanana  

Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг.


Зөвт нь хөршдөө хөтөч болох. Буруутын зам бусдыг будлиулах.


Мэдлэгтний үг ховор. Ухаантны сүнс уужим.


(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ. Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.


Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа.


Тайгануудын ахлагч тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абеднего гэж нэрлэв.


Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандаж хаан —Миний үзсэн зүүд болон тайллыг нь чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Эцэст нь Даниел өмнө минь ирэв. Тэр миний бурхны нэрийн ёсоор Белтешазар гэж нэрлэгдсэн, ариун бурхдын сүнстэй нэгэн юм. Түүнд би зүүдээ хэлэхдээ


Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамаас олдсон тухай би сонслоо.


Харин чи тайллыг өгч, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлж чадвал чамд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд чинь алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв.


Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнстэй тул сайд, аймгийн захирагчдаас тодорч, улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв.


Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй.


Миний дотор хүчтэй нөлөөлөх Түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж, үүний төлөө тэмцдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa