Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 4:32 - Ариун Библи 2013

32 Чи хүмүүсээс хөөгдөж, орших газар чинь хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ чи энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөх болно” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 чи хүмүүсээс хөөгдөж, чиний орших газар хээрийн араатнуудтай хамт байх болно. Чи үхэр мэт өвс идэж, Хамгийн Дээд Нэгэн хүний хаанчлалыг захирч, Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгдгийг чи ойлгох хүртлээ энэ мэтээр долоон үеийг өнгөрөөх болно” гэв.

Onani mutuwo Koperani




Даниел 4:32
22 Mawu Ofanana  

Манассе Түүнд залбирахад түүний гуйлтад Тэрээр сэтгэл хөдөлж, түүний айлтгалыг сонсож, түүнийг Иерусалимд, өөрийнх нь хаант засаг уруу дахин авчирчээ. Ингээд ЭЗЭН, Бурхан мөн гэдгийг Манассе мэдсэн билээ.


—Та бүхнийг үйлдэж чаддаг, Зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ.


Тэрээр шүүрэн авахад Хэн Түүнийг саатуулж чадах вэ? Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?


Бурхан маань тэнгэрт байдаг. Тэр хүссэн бүхнээ үйлддэг.


ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт, газарт, далайнуудад хийгээд бүх оёоргүй гүнд үйлддэг.


Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог.


Учир нь энэ удаа Би бүх гамшигаа чиний зүрхэнд болон чиний албат нарт, ард түмэн дээр чинь илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.


Мосе түүнд —Би хотоос гармагцаа ЭЗЭНд гараа сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт, Дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт Тэрээр өргөнө.


Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.


Чамайг нэрээр чинь дуудсан Би ЭЗЭН, Израилийн Бурхан гэдгийг Чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, Далд газруудын нууцалсан эд баялгийг өгнө.


«Би аугаа хүч чадлаараа, сунгасан мутраараа дэлхий ба үүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд мэлмийд минь тааллыг олсон нэгэнд үүнийгээ Би өгнө.


Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг Тэрээр хаадыг босгодог бас унагадаг Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, Хэрсүүд мэдлэгийг өгдөг.


Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан.


Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.


Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa