28 Энэ бүхэн Небухаднезар хаанд биелэв.
28 Энэ бүх хэрэг Небухаднезар хаанд биелэв.
Буруутын дээр айдаг юм нь буух. Зөвтийн хүсэл соёрхогдох.
Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.
Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.
Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.