Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 4:19 - Ариун Библи 2013

19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд өөрийг нь түгшээн тэрээр хэсэг зуур айн зогслоо. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд эсвэл түүний тайлал чамайг бүү түгшээг” гэсэнд, Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.

Onani mutuwo Koperani




Даниел 4:19
27 Mawu Ofanana  

Рахел, эцэгтээ —Эзэн минь, би бүсгүй шалтагтай тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй.


“Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв.


Иосеф түүнд —Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.


Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад нүүрээрээ газар унан —Миний эзэн Елиа та мөн үү? гэв.


Та хүсвэл нүглийг нь уучлаач. Хэрэв үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.


Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.»


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Тайгануудын ахлагч тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абеднего гэж нэрлэв.


Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандаж хаан —Миний үзсэн зүүд болон тайллыг нь чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.


Аяа хаантан, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


Аяа хаантан, тайлал ийм байна. Эзэн хаанд минь ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ.


хаанаас Белтешазар гэдэг нэр хайрлагдсан тэр Даниелд ер бусын сүнс, мэдлэг, оюун билиг мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх зэрэг нь өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр тайллыг тайлбарлаж өгнө гэжээ.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.


Харин Даниел би бие дотроо шаналж, миний толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.


Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.


Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Гэвч Ханна хариуд нь —Үгүй, эзэнтэн минь, би сүнсээрээ цөхөрсөн эмэгтэй байна. Би дарс ч, сархад ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж байна.


Үүний дараа Давид босож агуйгаас гараад Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт доош бөхийн мөргөв.


Ийнхүү Давид, Абнерт —Чи эр хүн биш үү? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныг сахин хамгаалсангүй вэ? Учир нь эзэн хааныг чинь хороохоор нэгэн хүн ирсэн билээ.


Ели —Чамд айлдсан үг нь юу вэ? Надаас юу ч бүү нуу. Хэрэв чи Түүний чамд хэлсэн бүх үгнээс аль нэгийг нь нуувал, Бурхан чамд ийн үйлдэж, тийн нэмэг гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa