Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 4:14 - Ариун Библи 2013

14 Тэрээр чангаар хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, Үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, Шувуудыг мөчрөөс нь үргээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Тэрээр хашхирч «Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ.

Onani mutuwo Koperani




Даниел 4:14
19 Mawu Ofanana  

Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж, Өт хорхой тэднийг амтархана. Дахин тэрээр дурсагдахгүй болж, Хорон муу байдал мод мэт таслагдана.


«Би аугаа хүч чадлаараа, сунгасан мутраараа дэлхий ба үүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд мэлмийд минь тааллыг олсон нэгэнд үүнийгээ Би өгнө.


Вавилоны дундаас зугт, Хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул Шийтгэл дотор нь бүү сүйр. Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.


Бид Вавилоныг эдгээх л байсан, Гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлст өргөгдөв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэрээр өндөрт өргөгдөн оройгоо үүлэн дунд хүргэж, зүрх нь сүрээрээ бардамнасан учраас


Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг Тэрээр хаадыг босгодог бас унагадаг Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, Хэрсүүд мэдлэгийг өгдөг.


Тунхагч чангаар хашхиран —Ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.


Навчис нь сайхан, үр жимс нь элбэг Дээр нь байгч бүхний хүртээл болж Доор нь хээрийн араатнууд сүүдэр олж, Мөчирт нь огторгуйн шувууд үүрлээд, Махбодтой бүхэн түүнээс хооллов.


Хааны харсан ариун сахиулсан тэнгэрээс бууж ирээд «Модыг цавчиж устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээр талын араатнуудтай хамт долоон цаг үе өнгөртөл байг» гэж хэлсэн.


Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр алхаж байлаа.


Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.


Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.


Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно.


Сайн жимс гаргадаггүй аливаа модыг огтолж галд хаядаг.


Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв.


арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянга нижигнэн дуугарч ярилаа.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa