Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 2:12 - Ариун Библи 2013

12 Энэ бүхнээс болж хаан уурлан маш их унтууцаж, Вавилоны хамаг мэргэдийг устгахыг тушаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.

Onani mutuwo Koperani




Даниел 2:12
14 Mawu Ofanana  

Түргэн уур мунхагийг алж, Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Хааны уур хилэн үхлийн элч буюу. Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй.


Хааны хилэгнэх нь арслангийн архираа. Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.


Хааны хилэгнэл арслангийн архираан Түүнийг уурлуулах нь амийнхаа эсрэг нүгэл.


Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө. Цочмог хүн гэмт үйлдэлд автана.


Тиймээс Вавилоны мэргэдийг устгахаар хааны томилсон Ариох дээр Даниел очоод —Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би тайллыг хаанд айлтгая гэв.


Хаан халдеичуудад хариулан —Айлдвар минь бат байна. Хэрэв та нар надад зүүдийг тайлалтай нь эс мэдүүлбэл та нарыг мөч мөчөөр чинь тасчин хаяж, гэр орныг чинь хогон овоо болгоно.


Тэгэхэд, цухалдан хилэгнэсэн Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв.


Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав.


Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв.


Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa