Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 12:7 - Ариун Библи 2013

7 Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүн баруун болон зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд амьдрагч Нэгэний нэрээр тангараглан —Тэр нь цаг үе, цаг үеүд, хагас цаг үе болно гэхийг би сонслоо. Тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэж бас өгүүлсэн.

Onani mutuwo Koperani




Даниел 12:7
30 Mawu Ofanana  

—Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!


Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи “Хаягдаагүй, Олдсон хот” гэж нэрлэгдэнэ.


Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”


тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав.


нүдээ өргөн харахад, маалинган хувцас өмсөж Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв.


Учир нь умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.


Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан —Эдгээр гайхамшгийн эцэс болтол хэр удах вэ? гэв.


Харин би сонссон боловч ойлгосонгүй. Тиймээс би —Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув.


Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан.


Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, мөнхөд орших Түүнийг өргөмжлөн хүндлэв. Түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл, Түүний хаанчлал үеэс үед оршино.


Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан нь


Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.


Тэрээр надад —Хоёр мянга гурван зуун өглөө, үдшийн туршид. Дараа нь ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ гэв.


Тэр өөрийн бус хүчээр агуу хүчтэй болно. Тэр асар их хэмжээгээр эвдэж, Амжилт олон дураараа дургих болно. Тэрээр хүчтэнүүдийг болон Ариун ард түмнийг сөнөөнө.


Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ төвшитгө.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.


Мөн Тэрээр бүтээсэн бүх улс үндэстнийхээ дээгүүр хамгийн өндөрт магтаал, алдар, өргөмжлөлд чамайг тавих бөгөөд Түүний амласан ёсоор чи ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болох болно гэв.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Би мөнхөд амьд! хэмээдэг.


Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе, хоёр үе ба хагас үед тэжээгдсэн юм.


Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жар хоногийн турш асрах юм.


Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.


хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд


Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa