Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 12:4 - Ариун Библи 2013

4 Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн эргэцүүлэн мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Даниел 12:4
25 Mawu Ofanana  

Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.


Зөн бүр нь та нарт лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж хэлнэ.


ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.


Тэгээд хараатай хүмүүсийн нүд хаагдахгүй, Сонсох чихтэй нь сонсох болно.


Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн.


Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, Тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, үзэгдлийг ч ухаарав.


Хожмын өдрүүдэд ард түмэнд чинь юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдийнх юм гэв.


Гэвч үнэний цадигт юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, энэ хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хэн ч үгүй гэв.


Ард түмний дундаас хэрсүү ухаантнууд олонд зааварлах боловч тэд нэг хэсэгтээ сэлэмний ир, галд унаж, олзлогдон тонуулна.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Харин чи эцэс хүртэл яв. Тэгвэл чи амарч, хоногуудын эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.


Тэгэхэд Даниел би харахад, үзэгтүн, хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв.


Тэрээр —Даниел аа, явагтун. Учир нь энэ үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан.


Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү! Энэ үзэгдэл төгсгөлийн цагийнх гэдгийг ойлгогтун гэв.


Тэрээр —Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарна.


Дээр өгүүлсэн өглөө, үдшийн тухай үзэгдэл үнэн билээ. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь тэр болтол олон хоног буй.


Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.


Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм.


Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов.


Тэр надад ингэж хэлэв. —Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна.


Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa