Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:4 - Ариун Библи 2013

4 Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй мөн улс гүрэн нь үндсээрээ таслагдаж, бусдад очно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь түүний үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй, мөн түүний улс гүрэн үндсээрээ таслагдаж, бусдад очно.

Onani mutuwo Koperani




Даниел 11:4
24 Mawu Ofanana  

Үнэндээ хүн бүр сүүдэр шиг л явна. Үнэндээ тэд дэмий юманд л шуугина. Тэрээр овоолдог боловч Хэн түүнийг авахыг эс мэднэ.


Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.


Би үндсээр нь тастсаны дараа тэднийг дахин энэрнэ. Буцаагаад хүн нэгбүрийг өвд нь, нутагт нь Би авчирна.


Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би үндэстнийг эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай нэгэнтээ ярьж магадгүй.


Үхдэл чандруутай бүхий л хөндий болон Кидрон гуу хүртэлх бүх талбай, зүүн тийш Адууны гулдан хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй эсвэл хөмрөгдөхгүй.”


Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ийн айлдав. Үзэгтүн, Би барьж босгосноо нураах гэж байна, тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм.


Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас Дөрвөн салхийг авчирч, Эдгээр бүх салхинд тэднийг тараана. Еламын цөлөгдөгсдөөс очихгүй үндэстэн гэж байхгүй болно.


Тэгтэл Тэр надад айлдаж —Амьсгалд эш үзүүл. Хүний хүү! Эш үзүүлж “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, энэ алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэж хэл гэв.


Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав.


Үүний дараа би харсаар байтал харагтун, ирвэс шиг өөр нэгэн нь нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв.


Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.


Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.


Тэгээд ухна асар том болов. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.


“Хүүе! хүүе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


тэнгэрэлч надад хариулан —Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас гарч буй тэнгэрийн дөрвөн салхи юм.


Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй.


харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ.


Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa