Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:32 - Ариун Библи 2013

32 Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Тэрээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.

Onani mutuwo Koperani




Даниел 11:32
27 Mawu Ofanana  

Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.


Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.


Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.


Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна. Худалч хүн ч дутааж үл чадна.


Худалч хэл хэлмэгдэгчээ хүртэл үзэн ядах. Ховч ам сүйрлийг бэлдэх.


Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”


Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна.


Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Гэвч олноороо зусардан тэдэнтэй нэгдэнэ.


Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Тэдэнд тусбүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл цааш түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa