Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:31 - Ариун Библи 2013

31 Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина.

Onani mutuwo Koperani




Даниел 11:31
18 Mawu Ofanana  

Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,


“Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ.


Үнэт бүгд уруу нь өстөн гараа сунгав. Цуглаанд чинь орох ёсгүй гэж Таны тушаасан Тэр үндэстнүүд ариун газарт нь нэвтрэхийг бас үзэв.


Эзэн тахилын ширээгээ огоорч, Ариун газраа орхив. Орднуудынх нь хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоосон баярын өдөрт байгаа мэт ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.


Тэр тэдэнд —Гэрийг бузарлаж, хашаануудыг алагдагсдаар дүүргэ. Явцгаа гэв. Тийнхүү тэд гарч яван хот доторх хүмүүсийг цохиж алав.


Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.


Тэр өөрийн бус хүчээр агуу хүчтэй болно. Тэр асар их хэмжээгээр эвдэж, Амжилт олон дураараа дургих болно. Тэрээр хүчтэнүүдийг болон Ариун ард түмнийг сөнөөнө.


Дээр өгүүлсэн өглөө, үдшийн тухай үзэгдэл үнэн билээ. Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал. Учир нь тэр болтол олон хоног буй.


Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог)


Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.


Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно.


Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa