Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:27 - Ариун Библи 2013

27 Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цаг болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Хоёр хаан сэтгэлдээ бузрыг тээж, нэг ширээнд сууж байхдаа бие биендээ худал хэлнэ. Харин тэр нь амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл эцэс нь тогтоогдсон цагт ирэх болно.

Onani mutuwo Koperani




Даниел 11:27
24 Mawu Ofanana  

Тэгэхэд нь Абсалом —Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс —Яагаад тэр чамтай явах ёстой билээ? гэж асуув.


Тэд бие биендээ худал хэлж Тэд зусардагч уруулаараа Хоёр санаа гарган ярьдаг.


Хүчирхэг нэгэн ээ, чи Ёрын муугаар юунд бахархана вэ? Энэрэл хайрын Бурхан бүхэл өдөржин тэслээ.


Үгүй ээ, та нар зүрхэндээ Гэмт хэргийг үйлддэг. Гарынхаа хүчирхийллийг та нар Газар дэлхий дээр жинлэдэг.


Доодос ердөө л амьсгал Дээдэс гэдэг хоосон худал Дэнсэн дээр тавих аваас Тэд нийлээд амьсгал төдий


“Гүйцэд боловсруулсан хуйвалдааныг Бид дуусгалаа” гэж хэлэн Муу хэргийг тэд сэднэ. Учир нь хүний доторх бодол Зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.


Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх. Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан.


Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.


Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоос Мөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.


Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, гөлөглөн гарах бүх нахиа нь гандах юм. Түүнийг үндсээр нь сугалахад ямар ч агуу хүч, олон хүн хэрэггүй байх болно.


Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, үзэгдлийг ч ухаарав.


Тэгээд тэрээр нутагтаа их олз баялагтай буцах болно. Харин зүрх нь ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр үйлдэлээ хийгээд, нутагтаа буцна.


Тогтоогдсон цагт тэрээр буцаж ирээд өмнө зүг явах боловч энэ удаагийнх нь өмнөхтэй нь адилгүй байна.


Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантай зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад —Хүний хүү! Энэ үзэгдэл төгсгөлийн цагийнх гэдгийг ойлгогтун гэв.


Тэрээр —Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарна.


Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно.


Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.


Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.


Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa