Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:21 - Ариун Библи 2013

21 Оронд нь хаанчлах хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 Түүний оронд хаанчлахын хүндэтгэлийг олоогүй жигшүүрт хүн гарч ирэх боловч тэрээр амар амгалангийн цагт ирж, нууц явуулгаар хаанчлалыг хүлнэ.

Onani mutuwo Koperani




Даниел 11:21
17 Mawu Ofanana  

Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.


Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг Тэр өөрөө хохирсон ч Андгайлснаасаа үл няцна.


Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд илд сугалсан байв.


Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, Зальт этгээдийг өглөгч гэхгүй.


Дараа нь оронд нь гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын сүр жавхлан дундуур татвар нэхэгчийг илгээнэ. Гэсэн ч тэрээр хэдэн өдрийн дараа хилэнгээр ч бус, дайнаар ч бус алагдана.


Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.


Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Гэвч олноороо зусардан тэдэнтэй нэгдэнэ.


Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.


Энэ нь сахиулснуудын зарлиг бөгөөд Энэ нь ариун нэгний гаргасан шийдвэр. Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрөлхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм» гэв.


Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.


Эдгээрийн ноёрхлын төгсгөлд буюу Хилэнцтэнүүд эцэстээ тулах үед Нэгэн шазруун, далд явуулгыг ухварлагч хаан гарч ирнэ.


Түүний гарт, хэрсүү ухаанаар нь мэхлэлт хөгжин цэцэглэж Тэрээр зүрхэндээ ихэрхэнэ. Амар жимэр байхад тэрээр олон хүнийг сүйтгэж, Жононгуудын Жононг хүртэл эсэргүүцэн босох авч Хүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.


Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг, Үзэсгэлэнт орныг чиглэн онцгой том болов.


Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс Шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм.”


Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa