Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 11:18 - Ариун Библи 2013

18 Дараа нь тэрээр нүүрээ арлууд уруу хандуулж, олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин түүний даажигналыг эцэслэж, даажигналыг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Дараа нь тэрээр нүүрээ далайн арлууд уруу хандуулж, тэднээс олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин нь түүний зэвүүцлийг зогсоож, зэвүүцлийг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ.

Onani mutuwo Koperani




Даниел 11:18
10 Mawu Ofanana  

Хаан Ахашверош эх газар болон далайн арлуудад ч алба гувчуур ногдуулав.


Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд уруу мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана.


Киттимийн эрэгт гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, Үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, Алс холын эргүүдэд тунхаглан “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн Тавцанг чинь тэд зааны соёогоор шигтгэсэн.


Ефраим гашуун уур хилэнг өдөөн хатгасан. Тиймээс Эзэн цусны бурууг өөр дээр нь орхиж, Зэмлэлийг нь өөрт нь буцааж өгнө.


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa