18 Тэгэхэд хүн дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг тэнхээтэй болгов.
18 Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов.
Амаараа би та нарыг хүчирхэгжүүлж, уруулынхаа тайвшрууллаар зовлонг чинь нимгэлэх байсан.
Тэрээр хүч чадлын аугаагаараа надтай тэмцэлдэх байсан уу? Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.
Дуудсан өдөрт минь Та надад хариулав. Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулав.
Харагтун, нэгэн гар надад хүрсэнд би чичирсээр өвдөг хийгээд гарынхаа алган дээр босов.
Хүний хүү шиг дүртэй нэгэн уруулд минь хүрэв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, би ямар ч хүчгүй боллоо.
Даниел би энэ үзэгдлийг үзээд, утгыг нь ойлгохоор хайв. Харагтун, хүн шиг дүрстэй нэгэн миний өмнө зогсож байв.
Түүнийг надтай ярьж байх зуур, би нүүрээрээ унан гүн нойронд автсан байлаа. Тэр харин надад гараа хүргэж, намайг цэх босгов.
Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд
Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.
Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад замд гарч, Галатын нутаг болон Фругийг дараалан туулж гарахдаа бүх дагалдагчдыг хүчирхэгжүүлж байлаа.
Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.
Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,
Давид Зифийн цөлд, Хорешд байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.