Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Даниел 10:12 - Ариун Библи 2013

12 Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Ухаарал авч, Бурханыхаа өмнө өөрийгөө дорд болгохоор зүрх гаргасан анхны өдрөөс чиний үгсийг Бурхан сонссон учир би үгсийн чинь улмаас ирлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ.

Onani mutuwo Koperani




Даниел 10:12
26 Mawu Ofanana  

Мацаг барин сэтгэлдээ уйлаад Буруушаал болов би.


Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол,


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Тэрээр надад —Ихээр хайрлагдсан Даниел аа, чамд хэлэх гэж буй үгийг ойлгож, цэх зогсогтун. Би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.


Тэрээр —Бүү ай, үлэмж хайрлагдсан хүн ээ. Амар амгалан чамд байг. Тууштай бай, тийм ээ, тууштай бай! гэв. Тэр надад хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Эзэн минь та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв.


Энэ нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой. Долоо дахь сард, уг сарын аравны өдөр уугуул та нар ч, дунд чинь суугаа ирмэл хүн ч сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хийг.


Энэ нь та нарын хувьд бүрэн Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхтго. Энэ нь улиран үргэлжлэх зарлиг юм.


Энэ долдугаар сарын арванд та нар ариун цуглаан хий. Та нар сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хий.


Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст минь Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд Намайг тэд харах болно гэж айлдлаа.


Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна.


Тэр тэдэнд —Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна.


Харин тэнгэрэлч түүнд —Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.


Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ.


Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа.


Есүс тэдэнд —Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?


“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв.


Би Түүнийг хармагц хөлд нь, үхсэн мэт уналаа. Баруун мутраа над дээр Тэр тавиад —Бүү ай. Эхэн ба эцэс нь Би бөгөөд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa