Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 9:2 - Ариун Библи 2013

2 Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч Мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч Тэднийг би эндээс буулгана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.

Onani mutuwo Koperani




Амос 9:2
15 Mawu Ofanana  

Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрт тулж, Толгой нь үүлсэд хүрдэг ч,


Чи “Бурхан юу мэддэг билээ? Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?


Тэр тэдэнд аюулгүй байдлыг өгч, тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн газар ч хучигдаж халхлагдаагүй.


Ёс бусыг үйлдэгчид нуугдаж болохоор тийм харанхуй, үхлийн харанхуй байдаггүй билээ.


ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, газрын ангал уруу орно.


Чамаас айх айдсын тухайд, Хадны ан цаваар амьдардаг, Толгодын өндөрлөгийг эзэгнэгч Чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал Чамайг мэхэлжээ. Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч, Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно.


Усны дэргэдэх бүх мод өндрөөрөө үл бардамнан, оройгоо үүлэн дунд эс хүргэж мөн сайтар услагдсан хүчит модод өндрөөрөө цэх босохгүйн тулд тэгэх юм. Учир нь тэд бүгд үхэлд, газар доорхид, хүний хөвгүүдийн дунд нүхэнд орогчидтой хамт өгөгдсөн билээ»


Чи бүргэд адил өндрөө авч, Оддын дунд үүрээ зассан ч Би чамайг тэндээс доош унагана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр тэдэнд —Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa