Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 9:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, Усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед Уулс амтат дарсыг дуслуулж, Толгод бүр уусах өдрүүд ирж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд, усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж, бүх толгод алга болох өдрүүд ирж байна.

Onani mutuwo Koperani




Амос 9:13
15 Mawu Ofanana  

Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.


Бүх дэлхийн Эзэний өмнө, ЭЗЭНий өмнө уулс лааны тос адил хайлав.


Би уухайг нь зогсоосон учир Үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч Баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, Дарс шахуургад гишгэгчид үзэм гишгэхээ болив.


Өргөст бутны оронд майлс, Халгайн оронд лишмядаг ургана. Энэ бол ЭЗЭНд нэр хүнд, Үл устах мөнхийн тэмдэг болно.”


Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”


Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.


Үтрэмүүд тариагаар дүүрч, Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно.


Тэр өдөр уулс шинэ дарсыг дуслуулж, Толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг усална.


Харин Иуда өнө мөнхөд, Иерусалим үеийн үед суурьшилтай байна.


Тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл мөн усан үзмийн хураалт чинь тариалалтын цаг хүртэл үргэлжлэх болно. Та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүй амьдарна.


Түг түмдийн Эзэн БУРХАН Газарт хүрэх аваас газар нь хайлж Газарт оршигч бүхэн гашуудаж, Тэд бүгд Нил шиг босовч, Египетийн Нил шиг эргэн бууна.


Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ.


Синаин Нэгэний өмнө, ЭЗЭНий өмнө Израилийн Бурханы өмнө, ЭЗЭНий өмнө уулс чичрэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa