Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 8:2 - Ариун Библи 2013

2 Тэр —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэр —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би —Зуны жимстэй сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН надад —Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.

Onani mutuwo Koperani




Амос 8:2
25 Mawu Ofanana  

Бурхан, Ноад —Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.


Үржилт хөндийн аман дахь цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг Зуны өмнө боловсорсон Анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүний гарт оров уу, үгүй юу, түүнийг залгина.


Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Алхааг минь отох тул Гудамжнууддаа гарч алхаж чадахгүй нь ээ Төгсгөл маань ойртож, Өдрүүд минь тоологдон төгсгөл маань иржээ.


Тиймээс тэдэнд “Эзэн БУРХАН айлдахдаа «Би энэ зүйр үгийг болиулах бөгөөд тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд эс хэрэглэнэ. Харин тэдэнд «Өдрүүд ба аливаа үзэгдлийн биелэл ойртож байна» гэж хэл.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, чихээрээ сонс.


Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр зөрүүд, гөжүүд юм.


Төгсгөл иржээ. Төгсгөл ирэв. Чиний эсрэг босов. Харагтун, энэ нь иржээ!


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.


Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна.


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, тэдний юу үйлдэж буйг буюу Намайг ариун газраас минь хол байлгахаар Израилийн гэрийн энд үйлдэж буй асар их жигшүүрийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.


Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ.


ЭЗЭН, надад —Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би “Тэгшлүүр” гэв. Тэгэхэд Эзэн “Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд Тэгшлүүр тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, тэнд зуны жимстэй нэгэн сагс байв.


Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.


Тэр надад —Чи юу харав? гэсэнд би хариуд нь —Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa