Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 7:17 - Ариун Библи 2013

17 Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.

Onani mutuwo Koperani




Амос 7:17
24 Mawu Ofanana  

Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж, Тэдэнд газрыг шавгаар хуваарилан Израилийн овгуудыг Тэрээр Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан Орон байрыг нь тонож, Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.


Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн уудам газар уруу шиднэ. Тэнд чи үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи эзнийхээ гэрийн ичгүүр болно.»


Мөн тэдний эш үзүүллэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь, хөвгүүдийг нь бас охидыг нь оршуулах хэн ч үгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чамайг болон худал эш үзүүллэгийг чинь сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.


Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж, —


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.


Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийнхөө нэрээр Иерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж


Сионд эмэгтэйчүүд, Иудагийн хотуудад онгон охид маань хүчиндүүлэв.


Тэгээд ЭЗЭН —Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд бузар хүнсээ идэх болно гэж айлдав.


Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно.


Тиймээс тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд Цөллөгт явах болно. Тэрийн хэвтэгчдийн найр үгүй болно.


Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдэнд үхнэ. Израиль гарцаагүй нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.


Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, тэнд зуны жимстэй нэгэн сагс байв.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


Харагтун, нүгэлт хаанчлал дээр Эзэн БУРХАНы мэлмий байдаг. Би түүнийг газрын гадаргаас устгах болно. Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Баяр баясгалан болох хүүхдийнхээ төлөө чи гашуудаж үсээ хяргаад халзан бол. Тэд чамаас салж, цөлөгдөх тул Бүргэд мэт бүр халзан бол.


Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa