5 Ятгын аянд мөн дэмий л дуу зохиож, Давидыг дуурайн хөгжим бичиж, Өөрсдөдөө зориулдаг.
5 Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож, Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.
Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхлэв? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр, ятгын эгшгээр үдэх байсан.
Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав.
дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь магтан дуулахдаа Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг байлаа.
Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов.
Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө хийгээд эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон эмс надад байв.
Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Мутрынх нь ажлыг ч тунгааж эс бодно.
Тиймээс Би дуунуудын чинь аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.
Дуунуудынхаа чимээг Надаас зайлуул. Ятгын эгшгийг чинь ч эс сонсоно, Би.
Ордны дуунууд тэр өдөр орь дуун болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.
Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.
Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсдохгүй. Олон янзын уран дархчуул ч чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ ч чиний дотор цаашид сонсдохгүй.