4 Учир нь Израилийн гэрийг ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хай Намайг, тэгвэл амьд үлдэнэ.
4 Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна. “Та нар амьдрахын тулд Намайг хай”.
“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.
Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ.
тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно.
Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.
Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг эрэлхийлэхээр тэд Иудагийн бүх хотоос ирэв.
Хаанчлалынхаа найм дахь жилд, залуу хүү байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон ба сийлмэл, цутгамал хөргүүдээс Иуда болон Иерусалимыг цэвэрлэж эхэлсэн юм.
Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.
Ядуу нэгэн идэж, цадна. ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно. Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!
“Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд Зүрх минь Танд “ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв.
Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд баярлаж байна. Бурханыг эрэн хайгчид аа, Зүрх тань сэргэх болтугай.
Учир нь гачигдагсдыг ЭЗЭН сонсдог бөгөөд Хоригдлуудаа жигшдэггүй.
Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.
Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.
Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна.
үнэнээр үйлдэн зарлигуудаар минь алхаж, тогтоолуудыг минь сахидаг аваас тэрээр зөвт нэгэн бөгөөд заавал амьд үлдэнэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН, чиний дээр Зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.
Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ. Эс тэгвэл Иосефын гэрт Тэр гал мэт гарч, цөлмөх болно. Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй.
Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Та нар ЭЗЭНийг хайгтун! Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр Та нар нуугдсан байх болно.
Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.
тэдэнд —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.
Энэ нь та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ амь амьдрал чинь юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээрээ урт насална гэв.
Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.