Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 5:18 - Ариун Библи 2013

18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар хөөрхий еэ. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар хэрэгтэй вэ? Тэр нь гэрэл биш, харанхуй байх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ? Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.

Onani mutuwo Koperani




Амос 5:18
26 Mawu Ofanana  

ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, Дэлхийн сууриуд ганхаж байна.


“Тэр түргэн хийж, Ажил юугаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид


Тэр өдөр далайн түрхрэлт мэт Тэд ард түмэн уруу хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал Тэнд харанхуй, уй гашуу ба гэрэл нь хүртэл Үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.


Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


Хараач, тэд надад “ЭЗЭНий үг хаана байна? Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд уртсан аливаа үзэгдэл үгүй болно” гэж хэлж буй тэр зүйр үг чинь юу вэ?


Хүний хүү чи, харагтун, Израилийн гэр “Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн дараах үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй” гэж ярьж байна.


Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс ирдэг Сүйрэлтэй адил ирнэ.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө. Хуаран нь юутай том. Учир нь тушаалыг нь биелүүлэгч хүчирхэг ажгуу. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай. Хэн үүнийг тэвчиж чадах вэ?


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйл толгойд чинь эргэж буух болно.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн Гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.


Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.


Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa