Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 5:11 - Ариун Библи 2013

11 Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.

Onani mutuwo Koperani




Амос 5:11
30 Mawu Ofanana  

Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.


Би уухайг нь зогсоосон учир Үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь алга болов. Усан үзмийн тариалангийн дотор ч Баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж, Дарс шахуургад гишгэгчид үзэм гишгэхээ болив.


Тэд баялгийг чинь дээрэмдэж, эд барааг олзолж, хэрмүүдийг чинь нураан тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.


Та нар бөөрөөрөө бас мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас


Үтрэм, дарс шахуурга тэднийг тэжээхгүй, Шинэ дарс тэдэнд хүрэхгүй.


Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд зөвт нэгнийг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.


Үгээгүй нэгний толгойг газрын шороонд дэвсэх тэд Дорой нэгний замыг эргүүлдэг. Ариун нэрийг минь бузарлахаар эцэг хүү хоёул Нэг охин дээр ордог.


“Би өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, олон байшинг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ашдодын цайзууд болоод Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх их үймээн самууныг, дунд нь буй дарлалыг үз.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, Жижиг байшингууд хэлтэрхий болтлоо хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаана.


Хадан дээгүүр морьд давхидаг уу? Эсвэл үхэр хөллөн түүнийг хагалах уу? Гэсэн ч та нар шүүхийг хороор, Зөвт байдлын үр жимсийг шарилжаар сольсон.


Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, Үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн ядуусыг устгах гэж,


Би олзлолоос Израиль түмнээ эргүүлж, Нуранги хотуудыг тэд дахин босгож амьдрах болно. Усан үзмийн төгөл тарьж, Дарсыг нь уун цэцэрлэгүүдийг байгуулж, Жимсийг нь идэх болно.


Иймээс Би Самарийг хээр тал дахь сүйрлийн овоо, Усан үзмийн төгөл суулгах газар болгоод, Чулууг нь хөндийд асгаж, Суурийг нь ил гаргана.


Тэд талбайг шунахдаа авч, Байрыг шунахдаа булаадаг. Тэд хүнийг байртай нь, Эзэмшигчийг өвтэй нь дарангуйлдаг.


Тариалсан ч чи үл хураана. Чидун шахсан ч өөрийгөө тосоор нь эс тосолно. Усан үзмийг шахсан ч дарсыг нь чи үл ууна.


Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, Тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингууд барих боловч тэндээ амьдрахгүй, Усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй.


Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa