Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 4:7 - Ариун Библи 2013

7 “Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 “Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.

Onani mutuwo Koperani




Амос 4:7
27 Mawu Ofanana  

Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.


Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн хамаг хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.


Харин тэр өдөр Би ард түмнийхээ байгаа Гошен нутгийг тусгаарлаж, тэнд ямар ч бөөн ялаа байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутгийн дунд байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.


Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.


Харин ЭЗЭН, Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй» гэж айлдаж байна” гэж хэл гэв.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.


Ноёд нь зарц нараа усанд явуулав. Нөөц сан дээр ирсэн боловч ус үл олдов. Хоосон савтайгаа тэд буцаж ирэв Ичгүүр, доромжлолд орж, толгойгоо тэд бүтээцгээв.


Хур үзээгүй нутгийн газар нь хагарав. Ичгүүрт орсон тариачид толгойгоо бас бүтээцгээв.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө.


Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.


Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ.


Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?


Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн Тэрээр тэнгэрийг хааж, бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.


Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ.


Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa