Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 4:13 - Ариун Библи 2013

13 Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Бодол санаагаа хүнд тунхагладаг, Үүрийн туяаг харанхуй болгож, Дэлхийн өндөрлөгүүдээр алхлах Нэгэн болох Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж, Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг, үүрийн туяаг харанхуй болгож, дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.

Onani mutuwo Koperani




Амос 4:13
38 Mawu Ofanana  

Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөд Тэрээр оддыг лацаддаг.


Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг.


Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог.


Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгэж, их усыг урсгадаг.


Та бяр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж, Эрх чадлыг бүсэлнэ.


Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.


Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.


Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?


Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.


Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй Бидний Аврагч Израилийн Ариун Нэгэн болой.


Учир нь тэд ариун хотынхон гэж өөрсдийгөө нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН билээ.


Тэр өдөр далайн түрхрэлт мэт Тэд ард түмэн уруу хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал Тэнд харанхуй, уй гашуу ба гэрэл нь хүртэл Үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, Бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө Та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө.


Түг түмдийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна. «Би амьд! Уулсын дундах Табортай адил эсвэл Тэнгисийн дэргэдэх Кармелтай адил нэгэн заавал ирэг.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”


Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таныг орондоо байхад толгойд тань үзэгдсэн зүүд ба зөн ийм болой.


Гэвч надад энэ нууц илчлэгдсэн нь надад буй мэргэн ухаан аливаа амьд биетийнхээс илүү гэснийх бус, харин энэ тайллыг хаан танд мэдүүлэхийн тулд мөн таныг зүрхэн дэх бодлуудаа ойлгоосой гэснийх юм.


Тиймээс Бурхандаа буц, Хайр энэрэл, шударга ёсыг сахиж, Үргэлж Бурханаа хүлээ.


Бүрхэг, харанхуй өдөр, Манантай, түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй, Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.


Сонс, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж Эзэн БУРХАН, түг түмдийн Бурхан тунхаглаж байна.


Тиймд Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн Бурхан.


Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.


Тэнгэрт дээд өрөөгөө баригч, Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавигч нь, Тэнгисийн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгагч нь Тэр билээ. Түүний нэр бол ЭЗЭН билээ.


Үзэгтүн, ЭЗЭН орших газраасаа гараад Бууж ирэн, газрын өндөрлөгүүдийг гишгэчнэ.


Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, Намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Удирдагчид, утсан хөгжим дээр тоглоход зориулав.


Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.


Есүс тэдний бодлыг мэдээд —Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ?


Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.


Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав.


ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa