Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 3:10 - Ариун Библи 2013

10 Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.

Onani mutuwo Koperani




Амос 3:10
23 Mawu Ofanana  

Түүнд залгих юу ч үлддэггүй, Тиймээс түүний тансаглал тогтворгүй.


Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад ЭЗЭНийг дууддаггүй, ёс бусыг үйлдэгч бүхэнд мэдлэг байна уу?


Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно. Олз юугаар орон гэрээ дүүргэх болно.


Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах. Шаргуу дайчин эр баялгийг олох.


Ёрын мууг үйлдэгчид шударга ёсыг үл ухна. ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн ойлгоно.


Наран доор үйлдэгдэх дарлалыг бүгдийг нь дахин би харлаа. Үзэгтүн, дарлагдагсдын нулимсыг! Тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулагч алга байв.


“Учир нь хүмүүс минь мунхаг. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд ёр мууг үйлдэхдээ сүрхий, Харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй.”


Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг. Учир нь тэд ЭЗЭНий зам, Бурханыхаа тогтоолыг мэдэхгүй.


ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг,


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав.


Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хилэнц, Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ. Учир нь тэд хуурмагийг үйлджээ. Хулгайч дотогшоо орж, Дээрэмчид гадаа тоноцгооно.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Шүүхийг шарилж болгож, Зөвт байдлыг та нар газар хаядаг”


Хадан дээгүүр морьд давхидаг уу? Эсвэл үхэр хөллөн түүнийг хагалах уу? Гэсэн ч та нар шүүхийг хороор, Зөвт байдлын үр жимсийг шарилжаар сольсон.


Гай зовлонгийн өдрийг та нар хойшлуулж, Хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Буруутын гэрт цөвт эрдэнэс, Хараагдсан, татуу хэмжүүр байсаар уу?


Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон Эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.


Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa