13 Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг доош дардаг шиг Би та нарыг дарах үед
13 Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг газрыг дардаг шиг Би та нарыг дарна.
Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ.
Тэр буудайн үрийг чинь эргүүлэн авчирч Үтрэмд чинь хураана гэдэгт чи итгэх үү?
Цөлд Түүнтэй тэд хичнээн их тэрсэлж, Зэлүүд талд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!
Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядму. Тэдгээр нь Надад тээр төвөг болж, Тэднийг үүрэх гэж Би цөхөрмү.
Чи Надад амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, Тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй, Харин чи нүглээрээ Намайг дарамталж, Хилэнцээрээ Намайг туйлдуулав.
Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо Бурханы минь тэвчээрийг мөн сорих гэж байна уу?
Чи залуу насныхаа өдрүүдийг эс санаж, харин энэ бүгдээр Намайг цухалдуулсан тул, харагтун, Би чиний замналыг толгой дээр чинь хариулна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүр дээрээ нэмэн энэ булай явдлыг үйлдэхгүй.
Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.
Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!
Тэд өөрсдийн тахилыг буюу хоёр удирдагчийн дунд нэг хөсөг тэрэг, хүн тусбүрд нэг үхэр, нийтдээ зургаан хөсөг тэрэг, арван хоёр үхэр зэргийг ЭЗЭНий өмнө авчирч, асарт дөхүүлэв.