Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 2:11 - Ариун Библи 2013

11 Дараа нь та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар, Зарим залуусыг чинь назир байхаар Би өсгөсөн. Израилийн хөвгүүд ээ, тийм байгаагүй гэж үү?” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Дараа нь Би та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар, та нарын зарим залуусыг Назир хүмүүс байхаар өсгөсөн юм. Израилийн хөвгүүд ээ, энэ нь тийм биш үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Амос 2:11
34 Mawu Ofanana  

Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


Тэгтэл эш үзүүлэгч нүднээсээ боолтыг даруй мултлан авахад Израилийн хаан түүнийг эш үзүүлэгчдийн нэг болохыг нь танилаа.


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан.


Эш үзүүлэгч хөвгүүд Елишад —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.


Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ.


Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?


Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд —Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.


Та нарын эцэг өвгөд Египет нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн зарц, бүх эш үзүүлэгчдийгээ өдөр бүр илгээсэн билээ.


Ихэс дээдэс минь цаснаас ч цэвэр, сүүнээс ч цагаан байлаа. Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байлаа.


«Бүү эш үзүүл» гэж тэд эш үзүүлдэг. «Эдгээрийн талаар бүү эш үзүүл, Ичгүүр биднийг нөмрөхгүй» гэж ярьдаг.


Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав.


Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.


Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харахад, Бурханы Сүнс ч Саулын элч нарт бас ирж тэд мөн эш үзүүлэв.


Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг Данаас Беершеба хүртэлх Израиль даяар мэдэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa