Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Амос 1:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адил Гилеадыг цохисон юм.

Onani mutuwo Koperani




Амос 1:3
26 Mawu Ofanana  

Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.


Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.


Ассирийн хаан түүнийг сонссон бөгөөд Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлээд, Резинийг алж мөн хүмүүсийг нь Кир уруу цөлжээ.


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Арвантаа цээрлүүлэв та нар, намайг Ахин та нар намайг буруутгахаасаа ч ичихгүй байна уу?


Зургаан гайгаас Тэр чамайг аварч, Долоон хорлол чамд үл хүрнэ.


ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.


Өөрт ногдсоныг долоо юмуу найм хуваа. Учир нь дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг чи мэдэхгүй шүү дээ.


Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй, Тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй. Харин ногоон гоньдыг саваагаар, Гоньдыг шийдмээр балбадаг.


Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно.


Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


Учир нь Арамын тэргүүн нь Дамаск, Дамаскийн тэргүүн нь Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)


Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Моабын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Едомын хааны ясыг үнс болтол шатаасан тул


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Тушаалуудыг нь сахиагүй. Эцгүүдийнхээ дагаж байсан Худлаар тэд төөрөгдсөн тул


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд зөвт нэгнийг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.


Нэгэн зөн. Хадрахын нутгийн эсрэг, Дамаск дээр буун үлдсэн ЭЗЭНий үг. (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН өөд хандана).


Мөн түүгээр хиллэдэг Хамат болон Тун ухаантай Тир, Сидоны ч эсрэг байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa